ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Тэтгэлэг аппликейшн нь танд дараах нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлнэ.

  1. БҮРТГЭЛИЙН ЗАРЧИМ
    Тэтгэлэг аппликейшны хэрэглэгчид бүртгэлийн болон CV хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл алдаатай болон хуурамч байх тохиолдолд тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
    Тэтгэлэг аппликейшнд бүртгүүлэхэд хэрэглэгчийн овог, нэр, хүйс, и-мэйл хаяг, төрсөн огноо зэрэг мэдээллийг авдаг бөгөөд хэрэглэгч мэдээллээ илгээсэн тохиолдолд тухайн мэдээллээр нь анхан шатны бүртгэлийг нь үүсгэдэг.
    Хэрэглэгч өөрийн мэдээллийг бүртгүүлсэн тохиолдолд тэтгэлэг аппликейшн нь тухайн мэдээлэлд тулгуурлаж, хэрэгцээтэй мэдээлэл илгээх, гадаадад тэтгэлгээр суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гуравдагч эдгээдэд зарим мэдээллийг хуваалцаж болно.
  2. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ ТҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
    Хэрэглэгч тэтгэлэг аппликейшнд бүртгэл үүсгэхдээ өөрийн и-мэйл хаяг болон OTP код ашиглан нэвтэрнэ. Хэрэглэгч өөрийн хэрэглэгчийн нэвтрэх хэсгийг бүрэн хариуцах бөгөөд хувийн хаяг руу нэвтрэхтэй холбоотой бүхий л үйлдэлд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх болно.
  3. ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА
    Тэтгэлэг аппликейшн нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээд буюу хамтран ажиллагч байгууллагатай тэтгэлэг аппликейшнаар дамжиж үүссэн аливаа харилцаа, учруулсан хохирлыг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй.