Монгол Улсын Засгийн Газар
Дуусах: 2023-04-23
Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг зарлалаа
#ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
#бүтэн тэтгэлэг
- Үндсэн мэдээлэл
- Нэмэлт мэдээлэл
Тэтгэлгийн тухай
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа. Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Шилдэг суралцагч
Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх
Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх
Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагч
Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх
Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр "Олон улсын хэмжээний мастер" цол хүртсэн байх