Mongol Ecology Center - Монгол Экологи Төв -өөс жил бүр уламжлал болгон Монгол орны өнцөг булан бүрт суугаа 9–12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулдаг уг бичил төслийн уралдаан нь сурагчдын санал санаачлагыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэм ба байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой.

Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцана.
Уралдаан
нийт 6 үе шаттай
ба төслийн санаагаа сургагч багш нар, менторуудын тусламжтай сайжруулж сүүлийн шатанд шалгарсан багууд шүүгчдэд төслийн саналаа танилцуулж, төслөө бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг авах боломжтой болох юм.