4 минут уншина
2023-03-10
Н.Жавхлан: Тэтгэлэг бол маш сайн хувийн төлөвлөгөөний дүнд хүртэх боломж
#daad
#герман
#germany

Герман улсад суралцах боломжийг олгох "DAAD" бүтэн тэтгэлэг зарлагдсан билээ. Үүнтэй холбоотой бид тус тэтгэлгээр яг одоо суралцаж байгаа Н.Жавхланг ярилцлагын буландаа урьсан юм. Тэрээр ХБНГУ-ын Фрайбургийн их сургуульд Байгаль орчны засаглал мэргэжлээр магистрын түвшинд суралцаж байна.

Урилга хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө ХБНГУ-ыг яагаад сонгож суралцах болсон талаар тодруулъя?

Энэхүү нийтлэлийг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн урьж оролцуулсанд их баярлалаа. Миний хувьд бакалаврын оюутан байхаас магистраа Европ руу явж суралцахыг хүсдэг байсан. Төгсөх курсдээ Европын тэтгэлгүүдийг судалж эхлэн хамгийн анх DAAD тэтгэлгийн талаар мэдээлэлтэй болсон. Тэгээд тэтгэлэгт хамрагдаж байгаа хөтөлбөр дунд миний сонирхож байгаа чиглэл багтсан байсан ба шалгуур, суралцах нөхцөл зэргийг судлахад маш их давуу талтай байсан тул тус тэтгэлэгт материалаа өгөхөөр шийдсэн.

Та ямар сургуульд суралцсан бэ. Сургуулийнхаа талаар танилцуулна уу?

Би одоо ХБНГУ-ын Баден-Вюртемберг мужийн Фрайбург хотод байрладаг Фрайбургийн их сургуулийн (Albert-Ludwigs-Universität Freiburg) Байгаль орчин, байгалийн нөөцийн факультетэд Байгаль орчны засаглал мэргэжлээр (MSc in Environmental Governance) магистрын хөтөлбөрт суралцаж байна.

Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore