1 минут уншина
2023-02-23
Мөрөөдөл, зорилгоор жигүүрлэх "Piekhovd" эвент

АНУ-ын шилдэг их дээд сургуульд сурах зорилго, мөрөөдөлтэй хүүхэд залууст зориулан Ховд хотод ганцхан удаа "PieKhovd" эвентийг зохион байгуулахаар болж байна. Уг хөтөлбөр нь таван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 15 цагийн хөтөлбөртэй юм. Хөтөлбөрийн үеэр мөрөөдлийн сургуульдаа тэтгэлэгтэйгээр тэнцэн суралцаж буй таван зочид "Google Meet"-ээр яриа хийж, өөрийн алдаа туршлагаасаа хуваалцах болно. Орон нутагт ЕБС-иа төгсөөд АНУ-д хүссэн сургуульдаа тэнцэх боломжтой, харин яаж гэдгийг PieKhovd-оос…

Image

Тавих шаардлага

-3 сарын 1-ээс 5 хүртэл Ховд хотод хөтөлбөртөө биечлэн хамрагдах боломжтой байх

-Формыг бүрэн зөв бөглөх

-ЕБС-ийн 9-12р ангийн сурагч байх

Нэмэлт мэдээлэл

"Piekhovd" нэг л удаа явагдаад өнгөрөх хөтөлбөр биш цаашдаа зөвхөн чамд тохирох ямар ямар боломжуудыг санал болгож байгаагаараа онцлогтой.

-УБ хот руу сурагч солилцоогоор Монголын шилдэг хувийн сургуулиудад үнэгүй сурах боломж 

-Яг л чам шиг хүсэл мөрөөдөлтэй чадварлаг хүүхдүүдээс бүрдсэн "Pie Community"-ийн нэг хэсэг болж бие биенээсээ суралцаж, хөгжих боломж

-Их сургуульд бэлдэхэд чинь туслах хүрээлэл болох Монголын анхны "Online physical хосолсон MAP community"-ийн нэг хэсэг болох боломж

-Мэргэжлийн чиг баримжаагаа олох цаашлаад өөрийгөө чадварлаг иргэн болоход чинь туслах хүрээлэлд нэгдэх

Дэлгэрэнгүй мэдээллийг

https://www.instagram.com/piekhovd/

Бүртгүүлэх холбоос

form.jotform.com/230459225629460