3 минут уншина
2022-11-28
Л.Эрдэнэболд: Голландад тэтгэлгээр магистрт сурах боломж их байдаг
#голланд
#магистр

Европ тэр дундаа Голландын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломж хэр их байдаг бол. Тэгвэл энэ талаар бид “Голландын “Vrije Universiteit Amsterdam”-ын тэтгэлэг хүртсэн Л.Эрдэнэболдтой ярилцлаа.

Урилга хүлээн авсанд баярлалаа. Та Голландын аль сургуулийн тэтгэлэгт тэнцсэн бэ?

Урьсанд баярлалаа. Би Голландын

Vrije Universiteit Amsterdam” их сургуулийн сургалтын төлбөр бүрэн хөнгөлөх тэтгэлэгт тэнцсэн. Миний хувьд европын орнуудад бизнесийн чиглэлээр магистраа хамгаалахыг зорьсон бөгөөд судлаад үзэхэд Голландын сургуулиуд их таалагдсан. “Vrije Universiteit Amsterdam” нь олон улсаас тэр дундаа Монгол Улсаас оюутан элсүүлэх сонирхол ихтэй юм билээ. Тус сургууль нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудын 115-р байранд жагсдаг.

Тэтгэлгийн процесс нь хэрхэн явагдсан бэ?

Сургуульдаа хүсэлт гаргах үед ийм тэтгэлэг байгаа шүү үүнд хүсэлтээ илгээх үү гэдэг. Миний тэнцсэн сургуульд сургалтын төлбөр бүрэн хөнгөлөх болон амьжиргааны зардал даах тэтгэлэг байсан. Би хоёуланд нь өрсөлдөж сургалтын төлбөр хөнгөлөх тэтгэлгийг авсан.

Голландад сайн хайж үзвэл магистрын тэтгэлэг их байдаг юм билээ. Гол нь тухайн сургууль чинь олон улсын оюутнуудыг хэр их авах сонирхолтой гэдгийг анзаараарай. Манай сургууль гэхэд тэтгэлгийн удирдамж дээрээ олон улсаас оюутан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, тэргүүлэх чиглэлийн улс дунд нь Монгол болон Зүүн өмнөд Азийн орнууд байсан.  

Тус тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг

энд

дарж авна уу.

Тус сургуулийн давуу тал нь юу вэ?

Европт суралцахад гарах нэг хүндрэл нь нь байрлах орон сууцаа олох байдаг. Энэ сургуулийн хувьд бас нэг давуу тал нь тэтгэлэгт тэнцсэн оюутандаа шууд орон байрыг нь олж өгдөг юм билээ.

Image
Та өөрийн эссэндээ хэрхэн анхаарсан бэ. Таны бодлоор эссэгээ ямар агуулгаар бичвэл илүү тэнцэх магадлалтай байх бол?

Миний хувьд өмнө нь хэд хэдэн сургуульд апплая хийж байсан учир эссэний хувьд бэлэн байсан. Ихэнх сургуулийн тэтгэлгийн асуултууд адилхан байдаг. Өмнө нь бэлэн байсан учир жоохон өөрчлөөд оруулсан. Миний бодлоор эссэгээ бичихдээ аль болох амьдралдаа тохиолдсон үйл явдлаа бичих хэрэгтэй. Гол нь өрөвдүүлэх талаас биш урам зориг өгөх талаас эссэгээ бичвэл хүнд хүрэх шиг санагдаж байна.  Оюутнуудын топ сургуулиудад бичсэн эссэнүүдийг маш сайн уншиж, задалж үзээд өөрт тохирох, чиний амьдралын туршлагатай нийцэх тиймэрхүү эссэ байвал тэндээс гоё гоё санаанууд урган гарч болно. Тэгээд санаагаа монголоор бичих хэрэгтэй, дараа нь Англи хэл рүү хөрвүүлээд хүмүүсээр уншуулж үзэх хэрэгтэй. Түүнчлэн Grammarly гэх мэт алдаа засдаг програмууд байгаа учир эссэгээ тийш нь оруулаад найруулга, дүрмийн алдаагаа хиймэл оюун ухаанаар шалгуучихад гэмгүй.

Эссэндээ өрөвдүүлэх тактик хэзээ ч битий ашиглаарай. Харин үнэлүүлэх, хүндлүүлэх тактикаар бичих хэрэгтэй, Учир нь өрөвдүүлсэн, хэцүү байснаа бичсэн эссэнүүд зөндөө байгаа. Тиймээс эссэ тань их л уйтгартай бараан болно. Мөн худал түүх зохиож бичиж болохгүй. Дараа нь ярилцлагад ороход нь тэр талаар асуух эрсдэлтэй.

Хятад улсад оюутнуудыг эссэ бичих санааг нь олуулах аялал жил бүр зохион байгуулдаг талаар нэг нийтлэл уншиж байсан юм байна. Иймээс та бүхэн ч бас Монгол Улсдаа сонирхолтой аялал ч юмуу хөтөлбөрт оролцвол тэндээс эссэ бичих санаанууд урган гарч болно байх. Гол нь эссэгээ эртнээс бичээд эхлэх нь дараа дараагийн үед шатууд, бэлтгэл ажиллагаа, ярилцлага зэрэгт хэрэг болно.

"Personal Statement Motivation Letter, Study Goal' зэрэг хэд хэдэн төрлийн эссэ бий. Эдгээрийг яаж бичих, ямар бүтэцтэй байдгийг интернэт ашиглаж, сайн судлах хэрэгтэй, мөн өмнө бичиж байсан хүмүүсээс туршлага судлахыг хүсье.

Тэтгэлэгт тэнцэхэд гол чухал зүйл юу вэ. Анхаарах зүйл?

Хэрэв мастерт сурах гэж байгаа бол бакалаврын дүн чухал. Гол нь хүрэхгүй бол гоё эссэ бичсэн ч авахад хэцүү байдаг. Ийм болохоор дүн чухал үзүүлэлттэй. Нөгөө талаараа янз бүрийн нийгмийн сайн дурын ажил болон төсөл хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцох чухал. Би 2008 оноос хойш Зориг сантай холбогдоод , үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцсоор явж байна.

Ярилцсанд баярлалаа.
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore