3 минут уншина
2022-11-14
Инженерийн чиглэлээр суралцах боломжтой 6 тэтгэлэг

Энэ удаагийн дугаартаа бид инженерийн салбар мэргэжлүүдээр суралцах боломжтой тэтгэлгүүдийг танилцуулж байна.

1. "DAAD тэтгэлэг"
Image

Тэтгэлгийн тухай:

Энэхүү тэтгэлэг нь улсын сургуулиуд болон магадлан итгэмжлэгдсэн хувийн Германы сургуулиудад магистр болон докторын зэргээр суралцах гэж буй гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг юм.

Суралцах зэрэг:

Магистр, Доктор

Зарлагдах хугацаа:

5-12 сард

Тавигдах шаардлага: 

Германы зөвшөөрөгдсөн их сургуулиудад тэнцсэн байх

Дор хаяж 2 жилийн ажлын туршлагатай айх

Бакалаврын зэрэгтэй байх

Төгсчхөөд 6-с дээш жил болоогүй байх

Герман хэлний В1 түвшин эсвэл IELTS 6 байх,  TOEFL танхимын шалгалт 550, компьютерт суурилсан 213, iBT 80)

Дэлгэрэнгүй мэдээлэл
2. "ETH" Zurich их сургуулийн тэтгэлэг
Image

Тэтгэлгийн тухай:

ETH Zurich сургууль нь оюутнуудыг тэтгэлэг, менторшипээр дэмжих болон тухайн сангийн тухай мэдлэг олгох зорилготой ба сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг даадаг билээ.

Суралцах зэрэг: 

Магистр

Тэтгэлгийн хэмжээ:

Бүтэн тэтгэлэг 

Хугацаа:

Бакалаврын өргөдөл:

Зарлагдах хугацаа: 11 сарын 1

Хаагдах хугацаа: 4 сарын 30

Бакалаврын өргөдөл (Анагаах ухаан):

Хаагдах хугацаа: 2 сарын 15

Магистрын өргөдөл:

Зарлагдах хугацаа: 11 сарын 1

Дэлгэрэнгүй мэдээлэл
3. "AAUW" сангийн тэтгэлэг
Image

Тэтгэлгийн тухай:

Америкийн нэгдсэн улс дахь The American Association of University Women байгууллагаас олгогддог энэхүү тэтгэлэг нь Магистр, Доктор, Пост-Доктороор суралцаж буй эмэгтэй оюутнуудад зориулсан. 

Тэтгэлгийн хэмжээ: 

Магистрийн зэргээр сурч буй бол: $20000

Докторын зэргээр сурч буй бол: $25000

Пост-докторын зэргээр сурч буй бол: $50000

Суралцах зэрэг:

Магистр, Доктор, Пост-Доктор

Зарлагдах хугацаа:

8 сарын 1

Хаагдах хугацаа:

11 сарын 15

Тавигдах шаардлага: 

Өмнө нь энэхүү тэтгэлгийг хүртэж байгаагүй байх

Тэтгэлэгт зөвхөн эмэгтэй суралцагч буюу эмэгтэй гэж тодорхойлогддог хүмүүст нээлттэй

Өмнө өргөдөл явуулаад тэнцээгүй хүмүүс ахин явуулж болно. 

Америкийн нэгдсэн улсаас өөр улсын иргэншилтэй байх

Бакалаврын зэргийг АНУ-д эсвэл өөр улсад дүүргэсэн байх

Тэтгэлгээр суралцах хугацаандаа идэвх чармайлттай байх

Сурч дуусаад төрөлх орон лугаа буцах төлөвлөгөөтэй байх

Зохих түвшний Англи хэлний мэдлэгтэй байх буюу түүнийг батлах биет гэрчилгээ, эсвэл Англи хэлний мэдлэг шалгах аль нэг шалгалтын оноотой байх

Тэтгэлэгт бүртгүүлэх үеэр аль нэг сургуульд тэнцэн орсон гэх бичгээ батлан харуулах

Дэлгэрэнгүй мэдээлэл
4. "UCL' бакалаврын тэтгэлэг
Image

Тэтгэлгийн тухай:

Энэ тэтгэлэг нь Лондонгийн олон улсын их сургуулиас хүссэн мэргэжлээрээ суралцахыг зорьсон ч төлбөрийн чадамжгүй оюутнуудад олгодог бөгөөд жил бүр 30 хүнийг сонгодог.

Суралцах зэрэг:

Бакалавр

Тэтгэлгийн хэмжээ: 

10 хүнд бүтэн тэтгэлэг болон амьжиргааны зардалтай

20 хүнд зөвхөн бүтэн тэтгэлэг

Зарлагдах хугацаа:

Тодорхойгүй

Дуусах хугацаа

: 4-р сарын 29

Тавигдах шаардлага: 

Тухайн сургуульд тэнцэн орсон байх

Сургалтын төлбөр төлөх боломжгүй оюутан байх

Өргөдлийн маягт илгээх төлбөрөө төлөх чадамжтай байх

Дэлгэрэнгүй
5. Голландын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны тэтгэлэг
Image

Тэтгэлгийн тухай:

Голландын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам-с Нидерланд улсад суралцахаар зорьж буй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг бөгөөд Нидерланд дахь аль нэг судалгаа шинжилгээний их сургуульд бакалавр болон магистрын зэргээр сурах гэж буй хүмүүсийг сонгодог.

Тэтгэлгийн хэмжээ: € 5,000

Суралцах зэрэг:

Бакалавр, Магистр

Зарлагдах хугацаа:

11 сарын 1

Дуусах хугацаа

: 2 сарын 1-ээс 5 сарын 1

Тавигдах шаардлага: 

Европийн эдийн засаглалтай газар нутагт хамаарагдах улсын иргэн биш байх

Заагдсан сургуулиудад бакалавр, магистрын зэргээр сурахаар тэнцсэн байх

Өмнө нь Недерланд улсад ямар нэг зэрэг дүүргэж байгаагүй байх

Дэлгэрэнгүй
6. 'Ritsumeikan Ази номхон далайн" их сургуулийн тэтгэлэг
Image

Тэтгэлгийн тухай:

Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн яам нь Японы Ritsumeikan Asia Pacific Univeristy сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр сурахыг зорьж буй гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг юм.

Англи хэлний мэдлэг батлах оноо нь 2021.03.24-с хойш өгсөн шалгалтын дүн байх

Тэтгэлэг хүсэгч нь заавал APU буюу Asia Pacific University байгууллагын сайтаар эхлээд бүртгүүлэх ёстой ба APU нь цааш өргөдлүүдийг тэтгэлгийг явуулж буй байгууллага руу дамжуулна.

Тэтгэлгийн хэмжээ:

Бүтэн тэтгэлэг (сар бүрийн 144000 JPY стипенд, онгоцны тасалбар, элсэлийн төлбөр зэрэг орно.) 

Суралцах зэрэг:

Бакалавр, Магистр, Докторант

Дуусах хугацаа:

11 сарын 16

Тавигдах шаардлага: 

Монгол улсын иргэн байх 

1988.04.02-ний өдрөөс хойш төрсөн байх

Бакалаврын зэргээ дор хаяж 2.30/3.0 голч оноотой байх

Өмнө нь уг тэтгэлгийг хүртэж байгаагүй байх

Өөр ямар нэгэн тэтгэлэг аваагүй байх

Япон улсын “Сурах” визний шаардлага хангасан байх

Англи хэлний дор хаяж TOEFL iBT 72, IELTS 5.5 оноотой байх

Дэлгэрэнгүй

Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore