1 минут уншина
2022-09-14
"Дэлхийн сургуулиуд Монголд - 2022" өдөрлөгт урьж байна
#earc
#өдөрлөг

EARC буюу Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг

10-р сарын 7-8-нд 14.00-18.00 цагийн хооронд

зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдөрлөгт ирснээр та дэлхийн 10 орны 20 их дээд сургууль, коллежтой танилцах боломжтой. Өдөрлөгөөр АНУ, Их Британи, Болгар, Канад, Казакстан, Сингапур, Швейцарь, Япон зэрэг улсын их дээд сургууль, коллежийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй нэг дор уулзах боломжийг олгож байгаа юм.

Image

Өдөрлөгт дээрх орнуудын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн агуулга, элсэлтийн шаардлага, санхүүгийн тусламж зэрэг сэдвүүдээр лекц мөн давхар явагдах болно.

Түүнчлэн Канадын Элчин Сайдын Яам болон бусад Элчин Сайдын Яамдууд, EducationUSA Mongolia, Campus France en Mongolie, Austrade Ulaanbaatar зэрэг байгууллагууд оролцож гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгөх хуваарьтай байгаа юм.

Өдөрлөгт бүртгүүлэх:

shorturl.at/bJX37
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore